УИХ-ын гишүүдийн нууц амрагуудын машин цэнхэр дугаартай, хязгаарлалтад ордоггүй гэв
Нийслэлийн Ардчилсан намаас Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын гишүүн Ж.Энхбат: “Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатар иргэдээ улны амьдралтайгаар нь доромжилж, баян хоосноор нь ялгаварлан гадуурхаж, хүний зорчих эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. Иймээс ч бид энэ шийдвэрээ цуцлахыг Х.Нямбаатараас шаардсан. Шаардлагын хариу сая “Монгол шуудан”-гаар дамжин ирлээ. Энэ хариу нь иргэдээ доромжилсон, увайгүй, хуулиар иргэдээ айлгасан гэдгээ илэрхийлжээ. Яагаад иргэдээсээ асуухгүй ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ? Өнөөдөр УИХ-ын гишүүдийн нууц амрагууд нь цэнхэр дугаар унадаг, Сайд дарга нар нь цэнхэр дугаар унадаг, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд цэнхэр дугаар унадаг. Харин иргэд хувийнхаа машиныг унаж болдоггүй болчихож.
Энэ хууль бус шийдвэрээ цуцал, Х.Нямбаатар аа. Энэ хачин нохойн баас шиг албан бичгийнхээ хариуг устга, Улаанбаатарчуудаас уучлалт гуй.
Өнөөдөр хотод түгээлтийн 100 гаруй мянган машинаар иргэд амьдралаа залгуулдаг. Эдгээр хүмүүс ажил орлоггүй болчихлоо. Энэ эрсдлийг хэн хариуцах юм бэ? Х.Нямбаатарын гаргасан шийдвэр иргэдийнхээ эрхийг зөрчиж байна. Иймээс Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах саналыг гаргаж, НИТХ-ын төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ” гэв.