ШИНЭ АВТОБУСНЫ ТУХАЙ ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ

0

Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд нийслэл хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор парк шинэчлэлд зориулсан том оврын автобуснуудыг худалдан авах тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг энэ сарын 01-нд албаны хүмүүс өгсөн. 

Сүүлийн үеийн мэдээллээр уг автобуснууд Эрээн хотыг чиглэн ирж байгаа. 12 дугаар сарын 29-нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна. Мөн хоёрдугаар сарын 01 хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газруудад нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэнэ. Ингэж байж шинээр ирж буй автобуснуудаа зорчих хөдөлгөөнд оруулна. 


1. Үйлдвэрлэсэн оны хувьд цоо шинэ, энэ онд үйлдвэрлэсэн байх

2. Хууль дүрэм, стандартын хувьд Монгол улсын авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, авто тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага , авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргонемик үзүүлэлтүүд нь MNS:4590-2003 стандартыг хангасан байх

3. Жолооны хүрд зүүн буюу зөв талдаа байх

4. Багтаамжийн хувьд суудлын тоо 26-30, зогсоогоор явах зорчигчдын тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80 ба түүнээс дээш байх

5. 10-11 метр урт байх. Үүнээс дээш, доош 0.5 метр урттай байж болно

6. 2.4-2.5 метр өргөн байх. Өндөр 3-3.3 метр байх. Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй байх

7. Хөдөлгүүрийн Евро 5, босоо байрлалтай, 8400 сс эзлэхүүнтэй байх

8. Цилиндрийн тоо 6-8 гл, чадал нь 280-350 морины хүчтэй байх

9. Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүн тунгаах, цэвэрлэх төхөөрөмжтэй байх

10. Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш байх

11. Дээд хурд нь 70 км/цаг, хурдны хайрцаг нь автомат эсвэл механик байх

12. Торомзны систем хүйтний улиралд хасах 45 хэмд хөлдөхгүй, урд болон хойд дискэн системээр ажилладаг, ус зайлуулах, нэмэлт агаар халаагч, хуурайшуулагчтай хийн систем байх

13. Зогсоолын торомз нь 23 хувийн налууд уг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй барьдаг байх

14. Автомат төвлөрсөн системтэй байх. Жолооны шингэн хүчлүүрийн механизмтай байх

15. Зорчигчдод зориулсан хоёр хаалгатай, дээрээ гэрэлтүүлэгтэй байх

16. Үндсэн арал нь даац сайтай, зэврэлтээс хамгаалсан байх

17. Өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан хана, тааз, шалтай байх. Жолооч болон зорчигчийн суудлын хувьд биед чийг татахгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан тусгай материалаар хийгдсэн байх

18. Автобусны торомзны болон цахилгаан системд гэмтэл гарах үед жолоочид мэдээлэх системээр тоноглогдсон байх 19. Зорчих зааланд зургаагаас доошгүй халаалтын системтэй байх 20. Жолоочийн бүхээг хэсэгт мөн халаагчтай байх

21. Урд салхины шил болон жолоочийн хажуугийн шилний цан үлээгч, агаарын урсгал зохицуулагчтай, гадна толь халдаг байх

22. Агааржуулах систем болон ослын нэмэлт гарцтай байх

23. Гэрлийн тусгалын хэмжээ нь 100000 CD-225000 CD байх

24. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, тавцан, бэхэлгээтэй байх. Бариулын өндөр шалнаас дээш 180 см-аас ихгүй байх

25. Зорчигчдод зогсоолыг үарлах чанга яригчтай байх. Автобусны гурван талд LED дэлгэцтэй байх. Дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэцтэй байх.

26. Хөдөлгөөний бүртгэл мэдээлэл, хянал зохицуулалтын нэгдсэн цахим систем, техник тоног төхөөрөмжийг суурилуулах цахилгаан болон техникийн нөхцөлийг хангасан байх

27. Чанга яригч болон найман ширхгээс дээш хяналтын дуу дүрс бичдэг камертай байх

28. Таван кг хэмжээтэй галын хор, хоёр ширхэг эмийн сантай байх

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *