Б.Бат-Эрдэнэ: Нэг жуулчинд нэг хонь хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

0

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: “Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг Welcome to Mongolia болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр Булган аймаг ажиллаж эхэлсэн.  Тэгвэл өнөөдөр Булган аймагт 2024 оны анхны БНСУ-ын зургаан аялагч жуулчид хүрэлцэн ирж, Булган сумын 2-р багийн малчин Бавуудоржийн Цогтгэрэлийн хот айлаар зочиллоо. Нутгийн малчид алс холоос хоньтой болохоор Монгол орныг зорин ирсэн 6 жуулчинд тус бүр хундан цагаан эм хонийг бэлэглэн өглөө. Хоньтой болсон жуулчид маань хүсвэл хонио гарган төхөөрөх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь бэлэн үүссэн цахим аплейкишнээр тогтмол харах боломжтой орчин үеийн цахим харилцааг малчидтай үүсгэлээ.“Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү эхний жуулчид хоньтой боллоо” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *