П.Соронзонболд: Тусгай зориулалтын хувцас нь +400 градуст тэсвэртэй, үүрэг гүйцэтгэхэд саад учруулдаггүй

0

ОБЕГ-аас алба хаагдын хувцас хангалт, стандартын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд,

Гал унтраах үйл ажиллагаанд тавигдаж буй хувцаснууд нь дотроо ангилагдаж байгаа. Үүнд,

Объектын гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд зориулсан тусгай хувцсанд ОБЕГ-аас батлуулсан стандарт бий.

Гал түймэр унтраах үйл ажиллагаа явагдсаны дараа батлагдсан дүрэм журам стандартын дагуу гал унтраах үйл ажиллагаанд ямар стандарт алдагдав, ямар журам зөрчив гэж ярилцлага хийж, дүгнэлт хийдэг. Хэрэв тактикын болон дүрэм журмын алдаа гаргасан бол дараа дараагийн гал унтраах үйл ажиллагаандаа засаад явдаг.

Түүнээс биш гал унтраах үйл ажиллагаанд очихдоо ямар нэг дүрэм журамгүй очдоггүй. Тэсэрч дэлбэрэх бодис бүхий объектод, өндөр барилгад гарсан гал түймэрт, ил задгай гарсан гал түймэрт ямар хоолой, ямар хошуугаар ажиллах вэ гэдгийг гал түймэр унтраах үндсэн дүрэм дээр заасан байдаг.

Мөн гал түймрийн үед өмсдөг хамгаалалтын хувцасны тухайд өвөл нь дотортой, зун нь дотроо аваад өмдөг. Энэ хувцас нь ойролцоогоор +400 градус хүртэлх градуст тэсвэртэй байдаг. Мөн уян хатан шинж чаратай бөгөөд, үүрэг гүйцэтгэхэд саад болдоггүй. Мөн амьсгалын бие даасан төхөөрөмж буюу багтай байдаг” гэх мэдээллийг өглөө.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *