Утаажилтын бүсээс 56 иргэнийг аюулгүй газарт гаргажээ

0
20240126_184120

Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо “Содон” хорооллын 90 дүгээр байрны хогийн сувагт хог шатаж, гал гарчээ. 

Энэ талаар Онцгой байдлын газраас тодруулахад “Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 90 дүгээр байрны С орц хог шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 25-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны С орцны хогийн сувагт хог шатаж байсныг  ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 34 том хүн, 22 хүүхэд нийт 56 иргэнийг аюулгүй газарт гаргасан гэж мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *