“Мөнгөлөг шагшуурга”-ыг “Playtime” хөгжмийн наадмаас их хүн үзжээ

0

Олон угсаатны соёлын өвөөр бахархах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярыг нэгдүгээр сарын 21, 22-нд Ховд аймгийн Хар-Ус нуурын хөвөөнөө зохион байгуулсан. Уг баярт Ховд аймгийн 17 сум, аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас нийт давхардсан тоогоор 32 мянга орчим иргэн, 6400 машин оролцжээ. Тодруулбал, Увс аймгаас 15, Баян-Өлгийгөөс 14, Говь-Алтайгаас таван хүн, Завханаас тав, Дорнодоос хоёр, Хөвсгөлөөс тав, ОХУ-аас 13, БНХАУ-аас тав, Японоос хоёр, Туваагаас хоёр, Саудын Арабаас нэг хүн зорин очиж, сонирхсон байна.

Ховд аймаг нь олон угсаатны соёлын өвийн өлгий нутаг бөгөөд Халх, Захчин, Казах, Торгууд, Урианхай, Өөлд, Дөрвөд, Мянгад зэрэг эдгээр ястан, үндэстнүүд өөрсдийн давтагдашгүй баялаг өв уламжлалтай билээ.

Зөвхөн Ховд аймгийн Хар-Ус нууранд өндөглөдөг Борцгор хотон шувууны домогтой, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уриан дор зохион байгуулж ирсэн “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярыг энэ жил ес дэх удаагаа шинэ өнгө төрхтэйгээр зохион байгуулсан байна. Энэ жилийн мөсний баярын үзэгч амьд хөгжмийн “Playtime” наадмаас давсан гэдгийг албаныхан мэдээллээ.

“Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярын онцлог зохион байгуулалтын талаар аймгийн Засаг дарга Э.Болормаагаас тодруулахад “2023 оныг Монголд зочлох жил болгож зарласан. Хамгийн эхнийх нь манай аймгаас эхэлж байгаад баяртай байна. “Мөнгөлөг шагшуурга”цас мөсний баяраар олон угсаатны өвлийн гоёл үзүүлбэр, мөсөн сур харвааны тэмцээн, хоолны үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, чарганы үйлчилгээ, морь тэмээ унах, бүргэдийн үзүүлбэр, монгол банхарын үзүүлбэр, дөрвөн дугуйт мөсний мотоциклийн үзүүлбэр, тэшүүр, мөсөн шагайн харваа зэрэг сонирхолтой арга хэмжээг зохион байгууллаа” гэв.

325903209_883169646057213_5305064914348559394_n

326059815_713284866872787_3499003667161016302_n

326208524_857313455343757_2971903024965563983_n

326235465_685714303338515_7003534823750952274_n

326348580_2383210441847838_6125061264044519454_n

325910493_1008365280032321_3818694772341577903_n

326252465_920658345625270_2868784555314595935_n

326527753_709475444187171_3961003294294734165_n

326528374_674016011168507_1671005561471348946_n

326690970_3075922189367283_8085352335000039688_n

326712103_1608502152927691_5577516847910743712_n

325903209_883169646057213_5305064914348559394_n
326059815_713284866872787_3499003667161016302_n
326208524_857313455343757_2971903024965563983_n
326235465_685714303338515_7003534823750952274_n
326348580_2383210441847838_6125061264044519454_n
325910493_1008365280032321_3818694772341577903_n

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *