Аавыгаа нийтийн байранд орхиод “Насанд хүрсэн хүн өөрийгөө хариуц, үхчихвэл харин мэдэгдээрэй” гэжээ
СХД-ийн нэгэн нийтийн байранд 62-70 насны хоёр ахмад өрөө түрээслэн амьдарч байна.
Тэднийг үр хүүхэд нь эргэж тойрох нь бүү хэл цагаан сараар ч ирж золгодоггүй. Сар шинийн баяраар бүх л хүн аз жаргалтайгаар ах дүү, хамаатан садантайгаа уулзаж, амар мэндээ мэдэж байхад хоёр хөгшин нийтийн байранд сэтгэл үймрэн сууцгаана.