Судалгаа: Полифторалкил нь хорт хавдрын явцыг хурдасгадаг
Олон тооны судалгаагаар PFAS буюу полифторалкил нь бөөр, түрүү булчирхай, хөхний хорт хавдар зэрэг хорт хавдар үүсгэхэд хамгийн их нөлөөлдөг байна. Цоргоны ус болон бусад олон зуун хэрэглээний бүтээгдэхүүнд агуулагдах “Мөнхийн химийн бодис” нь хорт хавдрын явцыг хурдасгадаг болох нь шинэ судалгаагаар тогтоогдсон байна.
“Мөнхийн химийн бодис” гэж юу вэ?
PFAS нь хүрээлэн буй орчинд удаан хугацаагаар байхаас гадна хүний биед хортой нөлөө үзүүлдэг. PFAS ундны ус, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, хүрээлэн буй орчноос байнга илэрдэг.Усанд тэсвэртэй, наалдамхай шинж чанараараа PFAS нь ихэвчлэн хоол хийх сав суулга, даавуу зэрэг гэр ахуйн эд зүйлсэд ашиглагддаг. Судалгаанаас харахад АНУ-ын иргэдийн 97 хувийнх нь цуснаас уг химийн бодис илэрсэн байдаг. судалгаагаар PFAS нь бөөр, түрүү булчирхай, хөхний хорт хавдарт үүсэхэд нөлөөлдөг нь тогтоогдсон. Гэхдээ бие махбодид хэрхэн нөлөөлдөгийг судлах судалгаа үргэлжилж байгаа. Йелийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар химийн бодис нь хорт хавдрын тархалттай холбоотой гэдэг нь батлагдаад байна. Судалгааны явцад хоёр төрлийн бүдүүн гэдэсний хорт хавдрын эсүүдийг долоо хоногийн турш PFAS химийн бодисоор хордуулсан байна. Эрдэмтэд 10μM-ийн PFAS-д өртсөн тэдгээр эсүүд тархах шинж тэмдэг илэрсэн болохыг тогтоожээ. Йелийн гол судлаач, тархвар судлаач, доктор Каролин Жонсон “Энэ нь үсэрхийлсэн гэдгийг батлахгүй ч үсэрхийллийн шинж тэмдэг болох хөдөлгөөн ихэссэн” гэдгийг онцолжээ.