“E-Mongolia” апп сар тутам Эйфелийн цамхаг шиг хэмжээний цаасыг хэмнэж байна

0

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учрал “И-Монгол” академийн хамт олонтой уулзалаа.

Тэрээр “Эдгээр залуусын бүтээсэн төрийн мэдээллийн нэгдсэн систем “e-Mongolia” апп сар тутам Эйфелийн цамхаг шиг хэмжээний цаасыг, иргэний цаг завыг, зардлыг хэмнэж байгаа онцлон дурдлаа.

“Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалт”-аас өнгөрсөн 7 хоногт МУ-ын Засгийн газрын цахим шилжилтийн бодлого үйл ажиллагаа, Ил тод байдал, “И-Монгол” санаачилгийг үнэлэлж, шагнагдсаны нэг хүчин зүйл нь эдгээр залуусын оюун санаа, хичээл зүтгэл хэмээн үзэж байна.

Энэ залуус бол эрэлт ихтэй, үнэлгээ өндөр, өрсөлдөөн ширүүн мэдээллийн технологийн салбарт төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, хүнд суртлыг бууруулах, авлига ашиг сонирхлыг халахын төлөө төрд ажиллах сонголт хийсэн залуус.

Тун удахгүй илүү сайжирч, шинэчлэгдсэн, иргэдэд тааламжтай, хүртээмжтэй “e-Mongolia 4.0”-г нэвтрүүлэхээр хичээж, бүтээж байгаа залуустаа амжилт хүсье!

E-Mongolia гэдэг ойлголт бол зөвхөн нэг байгууллага, 1.7 сая хэрэглэгчтэй нэг аппликешн, түүнд багтаасан төрийн 86 байгууллагын 1170 гаруй үйлчилгээгээр хязгаарлагдахгүй.” хэмээв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *