А.Сүхбат бүх шатны шүүхээр ялагдсан ч, ҮЦХ-гийн газраас хашаагаа буулгахгүй байна

0

Цахим орчинд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дотор хашаа барьж адуу хашчихсан хувь хүний эзэмшлийн хашааны тухай шүүмжлэл хөвөрсөн. Улмаар “Хуучин Улаанбаатар хотын морин спорт тойруулгын төв байсан. Одоо ч улсын мэдэлд байгаа. Цэргийн ангийн мэдлийнх бөгөөд цэргүүд сургуулилт хийдэг. Есөн хөлт цагаан тугний шарга морьдын жүчээ” гэхчлэн бичицгээсэн байв.

Гэвч энэхүү хашаа нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбатынх ажээ.

Энэ талаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “А.Сүхбат гэдэг иргэний хашаалсан газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өмч учраас чөлөөлж өгөх гэдэг шүүхийн шийдвэр гарсан. Одоо ШШГЕГ-аас энэ газрыг чөлөөлж, хашаа болон доторх байгууламжийг нь буулгах процесс үлдсэн” хэмээн ярьсан байна.

Тодруулбал, А.Сүхбат нь 2006 онд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хуучин морин тойруулгын 1.3 га газрыг хашаа, барилга байгууламжийн хамт иж бүрнээр нь 25 сая төгрөгөөр Д.Б гэх иргэнээс худалдан авч байжээ. Худалдаж авснаасаа хойш хашаа, объект барьж, үйл ажиллагаа явуулж эхэлж. Гэвч тухайн газар гэрчилгээгүй гэх асуудал үүсжээ. Улмаар 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9,732,945 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэхдээ тухайн газарт А.Сүхбатын 2006 онд худалдан авсан 1,3 га газрыг дотор нь хамруулан багтаажээ.

А.Сүхбат энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй 2021 оноос шүүхээр явсан ч, бүх шатны шүүх дээр ҮЦХ ялалт байгуулсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *