Э.Ганхүүг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн захирал болгохоор тохирчээ

0

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн захирлаар Э.Ганхүүг томилох тохироо хийгджээ.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн дүрмийн 5.1-д заасны дагуу тус компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ хэрэгжүүлдэг. Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь Хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаарч буйтай холбогдуулж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж байж шийдвэрлэх юм.

Э.Ганхүүгийн хувьд: Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын талаар Нийслэлийн тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Барилга хот байгуулалтын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Өнөрбаярыг Завханы Засаг даргаар явсны дараа түүний оронд томилогдон ажиллаж байв.

АТГ-т 2020 онд гаргасан ХОМ-т

  • Өөрийн орлого: 58 сая
  • Гэр бүлийн орлого: 12 сая
  • Орон сууц: 1.2 тэрбум
  • Автомашин: 112 сая
  • Газар: 10 сая
  • Үнэт эдлэл: 53 сая
  • Хадгаламж: 37 сая

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *