“Монголд бага оврын атомын цахилгаан станц барихаар Оросууд төлөвлөж байна” гэж ОХУ-ын ТАСС мэдээллийн суваг мэдээлжээ
ОХУ-ын цөмийн зэвсгийн “Росатом” корпораци хэд, хэдэн улсад жижиг оврын атомын цахилгаан станц барих асуудлыг хэлэлцэж байна гэж Гүйцэтгэх захирал Алексей Лихачев мэдэгджээ.
Лихачев энэ талаар хэлэхдээ “Бага хүчин чадалтай цөмийн станцуудын эрэлт маш өндөр байгаа бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар ойрын 10-15 жилийн хугацаанд манай гариг дээр 30-40 ГВт хүртэл бага хүчин чадалтай атомын цахилгаан станцууд бий болно. Норильск никель, Газпром нефть, Лукойл зэрэг ОХУ-ын хэд, хэдэн компани нь Узбекистан, Киргизстан, Мьянмар болон Зүүн өмнөд Азийн зарим арлын орнуудтай хэлэлцээ хйиж байна” гэжээ. 2023 оны арванхоёрдугаар сард “Росатом” болон Монголын “Мон-Атом” компани Монгол Улсад бага оврын атомын цахилгаан станц барихаар төлөвлөж буй санамж бичигт гарын үсэг зурсан.
ЭХ СУРВАЛЖ: tass.com