Д.Тогтохсүрэн: МАН-аас 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.доллар болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн

0

2024 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хүлээлгэж өгөөд буй. Энэ асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн асуултанд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариуллаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: “МАН-аас 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.доллар болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Ирэх 4 жилийн улс орны эдийн засаг ямар байх вэ, дэлхий нийтийн нөхцөл байдал ямар байх нь вэ гэдгийг нэгдүгээрт бодолцож байгаа. Ирэх 4 жилд манай экспортын гол бүтээгдэхүүний үнэ буурахгүй, өсөлттэй байгаа юм. Энэ нөхцөл байдлаа харгалзаж үзээд тавьсан тоо байгаа. ЭЗХЯ гол боловсруулалтыг хийсэн. Аудитын байгууллага хяналтаа тавьсны дараа тодорхой болно.

МАН-ын тухайд дүрэмдээ заачихсан байгаа. Авлига, албан тушаалын хэрэг дээр яллагдагчаар татагдсан тохиолдолд нэр дэвшихгүй. Бусад гэмт хэргийн тухайд шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа нэр дэвшихгүй. Ялгаа нь энэ. Сая манай намын Бага хурлаар нэр дэвшүүлэх журам гэж гаргасан. Энэ журамдаа тусгасан.”

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *