Төрсөн сумынхныгаа “хүчээр” цуглуулж байгаа Б.Бат-Эрдэнэ аварга нэр дэвшээд амжилт олох уу

0

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрийн алба хаагчдыг Засаг
дарга нараар нь дарамтлуулан амралтын өдрөөр хүчээр
цуглуулан уулзалт хийж явна. Түүнийг өчигдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум буюу өөрийнхөө төрсөн суманд уулзалт хийхэд тус сумын засаг дарга Б. Эрдэнэбаатар Тамгын газрын дарга руугаа “Уулзалтад төрийн байгууллагын алба хаагчид 50 хувиас доошгүй ирцтэй оролцохоор зохион байгуулах “тушаал”-ыг бичгээр өгчээ.
Сонгууль бүсчилсэн тойргоор явах болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүд төрсөн биш, зэргэлдээ аймгуудын иргэдтэй уулзах тохиолдол их байгаа. Тиймээс эрх баригч МАН уулзалтад оролцох хүмүүсийг төрийн бүтцээрээ дамжуулан хүн цуглуулах явдал гарч байгаа. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ аварга төрсөн нутагтаа ийм арга хэрэглэсэн нь нэр хүнд нь тун тааруу байгаа юм байна гэсэн ойлголтыг төрүүллээ.
Учир нь, Өмнөдэлгэр сум бол Б.Бат-Эрдэнэ гишүүний төрсөн нутаг, ирсэн сургаар нь хүүхэд, хөгшидгүй ирж сонсох учиртай газар. Харин сумын Засаг дарга бол хүнээ хамгийн сайн мэдэх хүн. Амралтын өдөр гэдгээс гадна хэн ирвэл хүн очих, хэн ирвэл очихгүйг сайн мэдэж байгаа. Чухам тиймээс албан бичиг бичсэн болов уу.
Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд, Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнийг танхимаа тэлэх үед нутгийн “УИХ-ын сонгуульд дахиж нэр дэвшихгүй. Тиймээс үлдсэн хугацаандаа сайдаар ажиллая” хэмээн нутгийн ахын хувиар аминчлан гуйж, Спортын сайдын суудал авсан ч сонгууль дөхөх тусам амлалтаасаа буцаж, “Би Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл өрсөлдөж байсан хүн.
Бүсчилсэн тойрог надад ашигтай байна. Намдаа нэг суудал олж ирье” гэж шалах болсон тухай мэдээ ордон хавиас түгсэн билээ. Мань хашир дараа нь яг энэ талаар лавласан сэтгүүлчийн асуултад “Би нэр дэвших боломжтой” гэснээ Дэвш гэвэл дэвшинэ” гэж бөөрөнхийлсөн байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *