Т.БАЯРХҮҮ: 460 ӨРХ ЯМАР Ч МАЛГҮЙ БОЛСОН, ОДООГООР 112 МЯНГА ГАРУЙ МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ УСТГААД БАЙНА

0

УОК-оос зудын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгөв. 


УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлэхдээ,  “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 5.9 сая толгой мал хорогдоод байна. Энэ нь оны эхэнд тоолуулан нийт малын 9.2 хувийг эзэлж байна. Малын хорогдол Сүхбаатар аймагт хамгийн их байна. Түүнчлэн 3,665 өрхийн мал нь 70 ба түүнээс дээш хувиар хорогдсон, 460 өрх ямар ч малгүй болсон.

Сэг зэм устгах ажлыг зарим аймагт эхлүүлээд байна. Булган аймагт 38,702 Дорноговь аймагт 59,190 Дундовь 53,749 нийт 112,939 малын сэг зэмийг цуглуулж, булж, устгах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, цаашид үргэлжилнэ” гэв

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *