Э.Бат-Үүл: Л.Оюун-Эрдэнийн ярилцлагыг гаргасан телевизүүд Ц.Элбэгдоржийн ярилцлагыг гаргаж тэнцвэрт, тэгш байдлыг хангах учиртай
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг 03-р сарын 28-аас 31-ний өдрүүдэд, 14 телевизээр 15 удаа цацагдсан. Засгийн газрын тэргүүний оролцсон нэвтрүүлэг богино хугацаанд, олон давтамжтайгаар нэг бус телевизээр гарсан нь тархи угаалт хэмээн шүүмжлүүлж буй. Уг асуудлаар экс хотын дарга Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Монголын телевизүүд, хаалтын гэрээ хийж худалдагдчихаагүй, чөлөөт хэвлэл гэдэг нь үнэн л юм бол мэдээллийг тэнцвэртэй өгөх ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагыг гаргасан бүх телевизүүд мөн Ц.Элбэгдоржийн ярилцлагыг гаргаж мэдээллийн тэнцвэрт,тэгш байдлыг хангах учиртай. Монгол ёсоо ч эрхэмлэх хэрэгтэй. “Алах хүнийхээ ч үгийг сонс” гэдэг бол жинхэнэ монгол ёс юм шүү!” гэжээ.