“Сайдын хүүхэд“ хэмээн худал ярьж, согтуугаар жолоо барьсан этгээдэд шүүхээс 30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ

0

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 27-нд цахим сүлжээнд нэгэн орон сууцны хотхон доторх замд согтууруулах ундаа хэрэглэсэн хоёр хүн автомашин жолоодон, нэг нь “Би сайдын хүүхэд шүү” хэмээн чангаар орилж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж буй дүрс бичлэг цацагдсан.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, “2022 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хотхон доторх замд “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь жолоодох эрх дуусгавар болсон үедээ, согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, танхайрсан. Тухайн иргэн нь өөрийгөө сайдын хүүхэд хэмээн худал ярьсан нь тогтоогдсон. Тэгвэл дээрх зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгалтыг хийж 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *