Н.Алтанхуяг: УИХ-ын гишүүд нь лоббинд автаж Цагаан суваргыг хувийн хэвшилд өгсөн шүү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудыг стратегийн биш гэж дүгнэсэн, дүгнүүлсэн асуудлыг сөхөж шалгах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн билээ. Улмаар Нарийн сухайт, Цагаан суварга, Мар дай, Төмөртэй, Бороогоулд, Бүрэнхаан гэсэн ордуудыг нэрлэж, асуудлыг шалгана гэсэн юм. Тэгвэл Цагаан суваргын ордтой холбоотой асуудлаар тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг чуулганы танхимд байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Би Засгийн газрын тэргүүн байхдаа Цагаан суваргын 34 хувийг төр эзэмших ёстой гэсэн асуудлыг парламентад оруулж байсан. Гэтэл УИХ-ын гишүүд нь лоббинд автаж, Цагаан суваргыг хувийн хэвшилд өгсөн шүү” гэв.