Э.Батшугар: Баялагийн сангийн хуулийг баталснаар төгрөгийн ханш чангарна

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой. Монгол улсын байгалийн баялагийг хэн нэгэн бүтээгээгүй, байгаль, дэлхий бидэнд хайрласан. Тиймээс хамгийн зөв механизм бол Баялагийн сангаар дамжуулж, Монгол Улсын иргэн бүрт өгөөжийг нь хүртээх ёстой. Ингэснээр эдийн засгийн өндөр өсөлттэй статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломж нээгдэх юм.

Өнөөдрийн оруулж ирж буй Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төсөлд дэлхийн хамгийн сайн практик болон жишигүүдийг нутагшуулсан байна. Тиймээс энэ хуулийг баталснаар манай улсын эдийн засгийн дархлаа дээшилж, зээлдэгчийн зэрэглэл сайжран, төгрөгийн ханш чангарах бололцоо нээгдэх юм.

Энэ хууль батлагдсанаар их хэмжээний мөнгө эргэлдэнэ. Тиймээс эрсдлийн менежментийн тогтолцоо чухал юм. Баялагийн сангийн өгөөжийг иргэн бүр хүртэх ёстой” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *