Д.Энхбат Т.Доржханд тэргүүтэй ХҮН намынхны тарыг нь таниад холджээ

0

УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн сарын дараа эхлэх гэж байна. Үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой мэдээлэл улс төрийн хүрээнд гарсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ХҮН нам, МСДН, Зүй Ёс намын “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн асан Дангаасүрэнгийн Энхбат АН-д элсэн, УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх гэж буй гэх явдал. Уг мэдээллийг АН-ын удирдлагууд ч үгүйсгэхгүй байгаа юм.

Яагаад ийм явдал болов?

Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшиж байсан Дангаасүрэнгийн Энхбатыг ХҮН намын жагсаалтыг тэргүүлнэ гэх таамаглал олны дунд байсан билээ.Нөгөөтэйгүүр зөвхөн Д.Энхбат биш ХҮН намд байсан зарим гишүүд ч намаа орхиж эхэлжээ. БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч эмэгтэй өчигдөр тус намаас гарч буйгаа нийгмийн сүлжээгээр зарлан, ХҮН намд ардчилал байхгүй болсон, энэ нам Т.Доржхандын хувийн компани шиг л болсон хэмээн мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл ч түүний мэдээллийг нийгмийн сүлжээнд хуваалцахдаа: “Яг гурван жилийн өмнө 2021 оны 04-р сарын 19-ний өдөр таныг манай намаас Ерөнхийлөгчид дэвших хамгийн боломжтой хүн гэж санал асуулгаар гараад байна, уулзая гэж урьсан байдаг. Гэтэл тэр тухай яриа болохгүй 10 тэрбум ширээн дээр гаргаад тавьчих бяргүй, дээр нь эмэгтэй хүн гээд эхэллээ. Өөрөө урьсан байж шууд доромжлоод эхэлдэг нь яаж байгаа юм бол гээд гайхаад цааш сонссон чинь сүүлдээ мөнгөгүй, холбоо сүлбээгүй тэр дундаа эмэгтэй бас залуучууд намын ажилд огт хэрэггүй, зөвхөн биднийг дэмжээд саналаа өгөөд нам удирдахаас хол байх хэрэгтэй гэж Доржхандын бөөлжис цутгамаар лекц үргэлжилсээр уулзалт дууссандаа” гэжээ.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Дангаасүрэнгийн Энхбат ч Т.Доржханд тэргүүтний хэт МАН-ын заавраар ажилладаг, үзэл бодол, үнэт зүйл гэхээсээ илүү мөнгөний, хувийн ашиг сонирхол ихтэй зэрэг тарыг нь таньсан тул АН-д элсэхээр болж буй бололтой.

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Т.Доржханд нь мөн л ХҮН намын жагсаалтаар нэр дэвших эрхийг тодорхой тарифтай болгож, зарах санал гаргасан тухай тус намд байсан гишүүд нь дэлгэж байсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *