Г.Азжаргал: Зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хорьсон
Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуульд Авлигатай Тэмцэх Газраас хүргүүлсэн саналын талаарх сэтгүүлчийн асуултад АТГ-ын дэд дарга Г.Азжаргал хариуллаа.
Тэрбээр “Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийг салбар яаманд хүргүүлсэн ба олон зүйлийг зааж өгсөн. Зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хорьсон.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хууль болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай тэмцэх хуульд улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн болохыг нарийн заасан.
Өргөдөл гомдол мэдээллээ нэрээ нууцалж өгөх үү, ил байдлаар өгөх үү гэж асуудаг. АТГ-т 2022 онд 2,196 гомдол ирсэн нь өндөр тоо юм” гэв.