40 бие даагч мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ҮАГ-т ханджээ

0

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд бие даан өрсөлдөхөөр 40 нэр дэвшигч өчигдөр /2024.04.23/ 21:00 цагийн байдлаар мөрийн хөтөлбөрөө хянуулж, дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газар/ҮАГ/-т ханджээ. ҮАГ нь бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг өнөөдөр /2024.04.24/ 00:00 цаг хүртэл хүлээн авах юм. Тодруулж хэлбэл, дээрх цагаас хэтэрсэн тохиолдолд бие даагчдын мөрийн хөтөлбөрийг хүлээн авах боломжгүй болж байгаа юм.

Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрийнхөө эхийг хэвлэмэл байдлаар гурван хувийг дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр авч очих ба мөн цахим хэлбэрээр хүргүүлэх юм.

Биечлэн очих боломжгүй тохиолдолд мөрийн хөтөлбөрийн хуудас бүрд гарын үсгээ зурж, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл хүчин төгөлдөр цахим лавлагааг хавсаргаж шуудангаар хүргүүлэх боломжтой.

Бие даан нэр дэвшигч нь аудитын байгууллагатай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон бол тухай бүрд нь мэдэгдэх аж. Тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *