Т.Доржханд: Саналын хуудаст улс төрийн намуудын даргын мэдээлэл, лого, таних тэмдгийг заавал оруулахыг СЕХ-оос шаардана

0

УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан улс төрийн долоон нам нэгдэн өнөөдөр СЕХ-нд шаардлага хүргүүллээ. Шаардлагад, ҮХНӨ-ийн хүрээнд парламентын нийт 126 гишүүнийг энэ сонгуулиар сонгох бөгөөд 78-ыг тойргоос, жагсаалтаар 48 нэр дэвшигчийг сонгох болсноороо онцлог учраас саналын хуудсыг жагсаалтаар, тойргоос гэсэн хоёр байдлаар гаргаж сонгогчдын саналыг авах шаардлагыг хүргүүлж байна.

Мөн саналын хуудаст улс төрийн намын нэрсийг Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн дарааллаар бичдэг нь сонгогчдын саналыг явцууруулах, нэр дэвшигчдийг таних боломж хумигдах учаас нам эвслийн нэрсийн урд дэс дугаарыг нь тавьж, тухайн намын даргын мэдээллийг зурагтай нь тавьж, нам, эвслийн таних тэмдгийг байрлуулж иргэдэд ойлгомжтой байдлаар саналын хуудсыг боловсруулах шаардлагатай гэж үзжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *