Дундговь аймагт цахилгааны өндөр хүчдэл унаж, 15186 айл цахилгаангүй болжээ

0

Байгалийн аюултай үзэгдлийн улмаас Дундговь аймагт цахилгааны өндөр хүчдэл унаж, Өмнөговь аймгийн 9, Дорноговь аймгийн 2 сумын 15186 айл өрх, 1050 аж ахуйн нэгж бүрэн цахилгаангүй болжээ. 

Байгалийн аюултай үзэгдлийн улмаас Дундговь аймгаас 13 километрт Үйзэн багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалговь-Тавантолгойг холбосон 220 кВ-ын 2 хэлхээт 215, 216-р агаарын шугамын П220-2 маркийн тулгуур, №32 дундын төмөр тулгуур хугарч унасан, тулгуур № 30, 31-ийн төмөр хийц, их бие гулзайсан байна.
Гэмтлийн улмаас Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Даланзадгад дэд станцууд, Өмнөговь аймгийн 9, Дорноговь аймгийн 2 сумын 15186 айл өрх, 1050 аж ахуйн нэгжүүд бүрэн хүчдэлгүй болсон бөгөөд гэмтлийг арилгахаар ажиллаж байгаа аж

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *