Хууль бусаар хуш модны самар бэлтгэсэн иргэдийн үйлдлийг таслан зогсоов

0

Цагдаагийн байгууллага, Хил хамгаалах газар хамтран хууль бусаар хуш модны самар бэлтгэсэн иргэдийн үйлдлийг таслан зогсоож, тэднийг аврах ажлыг зохион байгуулжээ.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 282 дугаар тушаалаар ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах журмыг шинэчилж хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр тогтоожээ.

Үүний дагуу Экологийн цагдаагийн алба, Хил хамгаалах ерөнхий газар хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж самар түүх хугацаа дууссан тул иргэдийг уулнаас буулгах ажлыг гүйцэтгэсэн тухай Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээлэв. 
Өнгөрсөн онд зөвхөн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт самарт явсан иргэдийн 12 нь золгүй байдлаар амь насаа алдсан байна. Үүнээс Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 6, Хэнтийд 2, Төв аймагт 4 тохиолдол бүртгэгджээ. Иргэд хуш модны самрыг хууль бусаар түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг нь ихээр гэмтээдэг байна. Мөн хуш модны самрын болц гүйцээгүй байхад нь түүснээс болж мод мөхөх экологийн тэнцвэр алдагдах аюултай юм.

Цагдаагийн байгууллагаас дээрх журмыг зөрчсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах зорилгоор Хэнтий аймгийн тусгай хамгаалалттай газраас Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн харьяат нийт 23 иргэнийг саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *