Допингийн асуудалд холбогдсон М.Бадарчийн цолыг хурааж, Ц.Бямба-Отгонд арслан цолыг нөхөн олгоно
Спортын арбитрын байгууллагаас өнөөдөр /2024.04.30/ улсын баяр наадмаар ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн допингийн асуудлаар хуралдан, шийдвэрээ танилцууллаа.
М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэсэн шийдвэрийг хэвээр үлдээж М.Бадарчийн барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргалаа. Ингэснээр М.Бадарчийн цолыг нь хураах бөгөөд Ц.Бямба-Отгонд арслан цолыг нь нөхөн олгох юм.