Бие даан нэр дэвшигч 8 иргэнийг мөрийн хөтөлбөрийн алдаа зөрчлөө засаж ирүүлэх зөвлөмж өгөв
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснээс 8 иргэний мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул буцааж алдаа зөрчлийг засварлан дахин ирүүлэхийг зөвлөлөө.
Бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрт тусгасан хуулийн шаардлага хангаагүй арга хэмжээг засварлан 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор засаж, ирүүлэх юм.
Үндэсний аудитын газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.