Гурван настай хүү ухаан ороогүй, биеийн байдал маш хүнд хэвээр байна

0

2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дугаар тоотод гурван настай хүү зодуулан гуравдугаар сарын 8-ны 09:40 цагийн орчимд ГССҮТ-д ухаангүй байдалтайгаар хүргэгдэж, хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хөвгүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. 

Бид хүүгийн аавтай уулзаж тодруулахад “Хүүг маань хойд эцэгтээ зодуулсныг ээж нь цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулсан үндэслэлээр баривчилагдсан. Мөн хүүг хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн нь үнэн. Хүүгийн 6 настай ахыг төрсөн аав нь өөр дээрээ авсан” талаараа ярьсан билээ.

Бид ГССҮТ-өөс хүүгийн биеийн байдлыг тодруулахад “Ухаан ороогүй, биеийн байдал хэвэндээ, ямар ч өөрчлөлт ороогүй” талаар мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *