СОНГУУЛЬ 2024: Намууд нэр дэвшигчдээ тодруулснаас хойш тав хоногийн дотор СЕХ-нд хүсэлтээ хүргүүлнэ
Сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдээ эцэслэн тодруулна. Үүний дараагаар тав хоногийн дотор нэр дэвшүүлэх хүсэлтээ СЕХ-нд өгөх юм. Харин хүсэлт авснаас хойш долоо хоногийн дотор тухай нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэрийг гаргах юм. Ташрамд дурдахад, энэ удаагийн УИХ-ын сонгуульд 23 нам, хоёр эвсэл өрсөлдөнө.