ДНБ 16.5 их наяд төгрөгт хүрчээ
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны эхний улиралд оны үнээр 16.5 их наяд төгрөг, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 6.1 их наяд төгрөг болжээ.
Энэ нь өмнөх оны I улиралтай харьцуулахад 2015 оны зэрэгцүүлэх үнээр 7.8 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
ДНБ 2024 оны эхний улиралд 7.8 хувиар өссөний -1.3 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 1.9 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 1 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 4.1 нэгж хувийг үйлчилгээний салбар, 2.1 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.