Байгаль хамгаалагчдын тэжээж байсан Пэпэ, Бория нэртэй хоёр өнчин бамбаруушыг байгальд нь тавьжээ
Энэ талаар Улаан тайгын Тусгай Хамгаалалттай
Газрын дарга Ж. Төмөрсүх хоёр бамбаруушийн тухай
сийрүүлснийг хүргэж байна.
Ж. Төмөрсүх: “Улаан тайгын хамт олны тэжээж
байсан өнчин баавгайн 2 ( Рере, Boriya) бамбарууш
Хөвсгөлийн их тайгад баавгайн хувь заяагаар
амьдрах тайгадаа дасан зохицож аж жаргалын, эрх
чөлөөний, эрэл хайгуулын, амиа хамгаалах, идэш
тэжээлээ олох их тэмцэл амьдралд гарлаа даа. Та
хоёрт олон дураараа гэнэн тоглох нь сайхан боловч
Их тайгын бэрхшээл бас амьдралын олон даваа бий
шүү. Чадна бид сэтгэлдээ хайрлаж залбирч байя
өөрийг одоо чадахгуй шүү.
Баавгай тэжээж том болгоход дэмжин тусалсан
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон
Сайд Б.Бат-Эрдэнэ, Байгалийн нөөцийн удирдлага
зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг дарга, Ойн
агентлагийн дарга Б.Оюунсанаа дүү, Зэд Хантайн
Бүтээлийн нурууны Хамт олон, баавгайн төлөө миний
ажилд байнга тусалсан хань Нараа хүүхдүүд минь,
идэш тэжэээлд дэмжлэг үзүүлсэн Wild Mongolia-н
хамт олон , зохиолч Б.Шүүдэрцэцэг, нисдэг тэргээр
эр зориг сэтгэлээр ажилласан Нямбаатар ах түүний
хамт олон, Мазаалай судлаач Баясаа дүү, ХААИС
багш малын эмч Гэрлээ дүү, үргэлж жимс өгч байсан
Эра дэлгүүрийн эзэн Нарангарав дүү 2 хөөрхөн
худалдагч, Эко жимсны Цэцгээ эгч түүний охидууд.
Мөрөнгийн Далай ээж захын худалдагч Бааска түүний
найзууд, ногооны тасаг, Махны эгч нар, манай Улаан
тайгынхан, Эрхэм баавгай тэжээгч Хулай Сансар
Болд түүний хүүхдүүд үнэхээр их баярлалаа.
МИНИЙ БОДОЛ ШҮҮ ТАЙГЫН ЭЗЭН БААВГАЙТАЙ
ЯМАР НЭГЭН ХУВЬ ЗАЯАГААР ХОЛБОГДОЖ САЙХАН
СЭТГЭЛЭЭР ТУСАЛЖ СЭТГЭЛ ГАРГАХАД БҮХ ҮЙЛС
БҮТЭМЖТЭЙ БОЛООД БАЙХ ШИГ САНАГДААД
БАЙДАГ. УЧИР НЬ БААВГАЙН ТӨЛӨӨ САНАА ЗОВОХОД БҮГД МАШ ХУРДАН БҮТЭМЖТЭЙ БОЛООД
БАЙДАГ. ҮЙЛС БҮТЭМЖТЭЙ. Та нарын миний Үйлс
зорилго тайгын хүрэн баавгай сүр хүчин дор
сэтгэлчлэн бүтэх болтугай. Бид 5 дахь баавгайгаа Их
тайгадаа явууллаа.” гэжээ.