Хүүхдийн хүчирхийллийн асуудалд Засгийн газар онцгой анхаарч ажиллана

0

2022 оны тоон мэдээлллээр 92 хүүхэд бэлгийн болон бусад хүчирхийлэлд өртжээ. Иймд хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрэн төгөлдөр ажиллаж байгаа эсэхэд дүгнэлт хийх үүргийг ерөнхий сайд өгчээ.

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдэд хүч хэрэглэх явдал хэт давамгайлж байна. Үүнтэй холбогдуулж Монгол Улс эрх зүйн орчин дахь хариуцлага хүлээлгэдэг байдал чадамжтай эсэх, хариуцлага хүлээлгэж байгаа ялын хэмжээ зохимжтой эсэх зэрэг олон талаас ярилцаж байна. УИХ-ын түвшинд, иргэдийн зүгээс ч анхаарлаа хандуулж байна.

Жилдээ гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн тоо даруй 100 хүрэх хэмжээний статистик мэдээлэл харагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. 2022 оны статистикаар 92 хүүхэд бэлгийн болон бусад хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээлэл авсан.

Ерөнхий сайдын ЗГХЭГ-ын даргад ГБХЗХГ гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд бодитой ажиллаж байгаа эсэхэд дүгнэлт хийх, цаашдаа бодитой ажилладаг болох нөхцөлийг ойрын хугацаанд хангуулах чиглэлийг үүрэг болголоо.

Хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрэн төгөлдөр ажиллаж байгаа эсэхэд дүгнэлт хийж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах замаар УИХ-д хуулийн өөрчлөлт хийхийг санаачлан өргөн барих үүргийг өгсөн гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *