Нийтэд тустай ажил хийх ялтай хүмүүсээр хүүхдийн тоглоомын талбай цэвэрлүүлжээ

0

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбайд байрлах хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлүүлж, засварлах ажлыг зохион байгууллаа.

Тус ажилд аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн бүртгэл хяналтад байгаа нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдийг хамруулж, ерөнхий боловсролын 18 сургууль, 27 цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбайд байрлах хүүхдийн тоглоомын 111 талбай, хүүхдийн парк, сагсан бөмбөгийн 4 талбайг угааж цэвэрлэн, 48 тоглоомыг шинэчлэн засварлав.

Энэхүү ажлыг хүүхдийн эрхийг хангах, эрүүл, аюулгүй орчинд өсөж, торних орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй орчныг хамтдаа бүтээцгээе” уриан дор зохион байгуулжээ.

Эх сурвалж: ШШГЕГ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *