Энэ 7 хоногт Монгол Улсад

0

2024 оны зургаадугаар сарын 3-9-нд болох үйл явдлын тойм

Улаанбаатарт:

6 дугаар сарын 3-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

6 дугаар сарын 3-нд: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.

6 дугаар сарын 4, 5-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

6 дугаар сарын 5-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

6 дугаар сарын 5-нд: МҮХАҮТ-д “Монгол, Куба хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжууд” хэлэлцүүлэг уулзалт болно.

6 дугаар сарын 5-нд: Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид жуулчдад зориулсан “Land of the Sky” тоглолтоо толилуулна.

6 дугаар сарын 5-нд: “Дионис” театрынхан анхны уран бүтээлээ залуу үеийнхэнд ойр байлгах үүднээс чөлөөт орчин нөхцөл бүхий “Хүүхдийн 100”-гийн “Kings Cross” pub-т тоглоно.

6 дугаар сарын 6, 7-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

6 дугаар сарын 8-нд: Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн томоохон бүтээлүүдийн нэг “Трубадур” дуурийг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 6-наас 6 дугаар сарын 15-нд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу ЭСЯ, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ гаргана.

УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулж иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ оны дөрөвдүгээр 29-нөөс зургаадугаар сарын 29-нийг хүртэл зогсоогоод байна.

Орон нутагт:

6 дугаар сарын 6-ндХовд аймагт “Баянбулаг” хүүхдийн зуслангийн нээлт болно

6 дугаар сарын 6-8-нд: Завхан аймгийн Тэс суманд “Хил орчмын аялал жуулчлалыг дэмжих Тэс сум, Арцсуурь боомтын хөгжил-2024” форум зохион байгуулна.

6 дугаар сарын 7-нд:Дундговь аймагт ЖАЙКА олон улсын байгууллагын “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх нь” төслийн баг ажиллана.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *