Зугаалахаар явж байсан монгол эрэгтэй БНСУ-ын Миллапо далайд живж, нас баржээ
Ажлын хамт олонтойгоо зугаалахаар явж байсан монгол залуу БНСУ-ын Миллапо далайд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар тус улсын Marilyn Business сонин мэдээллээ.
Тодруулбал,Энэ сарын 1-ний /2024.06.01/ өдрийн 14:30 цагийн орчинд БНСУ-ын Чунчоннамдо мужийн Совон-Мён, Тэан-гун хотын Миллапо далайн эрэгт 30 орчим насны Монгол эрэгтэй А далайн усанд унаж осолдсон байна. Улмаар Монгол Улсын иргэн А-тай хамт явж байсан хүмүүс түүнийг уснаас гаргаж, эмнэлгийн түргэн тусламжийн 119 утсанд дуудлага өгчээ. Ингээд түргэн тусламж зүрх нь зогсонги байдалтай А-г эмнэлэгт хүргэсэн боловч эмчилгээ авч чадалгүй нас барсан байна. Түүнчлэн усанд осолдсон монгол залуу компанийнхаа хамт олонтой зугаалгаар явж байсан бөгөөд Маллипо далайн эргийн албан ёсны нээлтийн өдөр энэ сарын 22-нд /2024.06.22/ болох байжээ. Харин энэхүү хэрэг явдлын талаар манай Гадаад харилцааны яам албан ёсны мэдээллийг одоогоор гаргаагүй байна.