Asianikkei: Монгол Улсын баялгийн сан улс төрийн алхам уу, хөгжлийн боломж уу
Монгол Улс байгалийнхаа баялгийг шударгаар хуваарилахын тулд Норвегитой адил баялгийн сангийн шинэ тогтолцоо бий болгохыг зорьж байгаа ч энэ хөтөлбөр нь тэгш хөгжлийн бодит хүч гэхээсээ илүү улс төрийн алхам гэж зарим хүн санаа зовж байна.Монголын хууль тогтоогчид дөрөвдүгээр сарын сүүлчээр баялгийн сан байгуулах, удирдах хууль тогтоомжийг зургадугаар сарын сүүлээр болох тус улсын парламентын сонгуулийн өмнөхөн баталсан. Нүүрснээс эхлээд зэс болон бусад ашигт малтмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын дөрөвний гурав, экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг Монгол Улсын эдийн засгийн хамгийн том хөдөлгүүр юм. Тус улсын сангийн зорилго нь баялгийг түгээх явдал юм. “Энэхүү хуулийн төслийн гол зорилго нь эх орныхоо газрын хэвлийн баялгаас олсон орлогоос Монгол Улсын нийт иргэд, тэр дундаа одоогийн болон ирээдүй хойч үеийнхэндээ үр шимийг хүртээх, улмаар улсын төсвийг бэхжүүлэхэд оршино” гэж хуулийн төслийн танилцуулгад дурджээ. Филиппин улс мөн өөрийн хөгжлийн сан байгуулах шатандаа байгаа бөгөөд ил тод байдал, засаглалтай холбоотой асуудал үүсээд байгаа юм. Улс орныхоо нөөц баялгийг хянах гэсэн Засгийн газар нь хөрөнгө оруулалтыг боомилж магадгүй гэсэн болгоомжлол бий болоод байна. Баялгийн сангийн хууль тогтоомжтой яг давхцаж тавдугаар сарын 1-нд батлагдсан Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.Барууны түншүүд газрын ховор элемент, ураныг сонирхож байгаа бөгөөд Засгийн газар эдгээр ашиглагдаагүй материалууд илүү их хөгжил цэцэглэлтийг авчирна гэж үзэж байгаа ч хуулийн өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдыг айлгаж болзошгүй гэж шүүмжлэгчид үзэж байна. Бизнесийн бүлгүүд үзэл баримтлалыг дэмжиж байгаа боловч хууль эрх зүйн тодорхойгүй байдал, хэрэгжилт, ил тод байдлын талаар санаа зовж байгаагаа мэдэгдэв.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Байгалийн баялаг бол цөөн хэдэн ашиг сонирхлын бүлэг, хувь хүний өмч биш, нийт иргэдэд ашигтай байх ёстой” гэж үзэж байна. Харин Улаанбаатар дахь “Ашид Ассет Менежмент” компанийн эдийн засагч А.Батпүрэв баялгийн сангийн үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байна. Тэрбээр “Хоёр том дутагдал байна гэж үзэж байгаа аж. Нэгд, бид уул уурхайгаас олох ашгийг тус санд төвлөрүүлнэ гэдгийг мэдэж байгаа ч дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ ямар үед хэлбэлзэх талаар тодорхой мэдээлэл алга. Ихэнх баялгийн сангууд эх орноосоо гадуурх төсөлд хөрөнгө оруулалт хийж орлого олдог. Гэтэл манайд Монгол Улсын баялгийн сан байгаа талаар ямар ч шинж тэмдэг байхгүй. Төсөлд хөрөнгө оруулах талаар зохицуулалт байхгүй. Засгийн газрын төсөв нь зөвхөн халамжид зориулагдсан бөгөөд үүнийг Засгийн газар сангүйгээр хийх боломжтой” гэжээ. Тэрбээр “Норвегийн төрийн баялгийн санг Норвегийн Төв банк удирддаг бол Монголын хувьд Сангийн яам нь эзэмшиж, удирдаж байх шиг байна. Ингэснээр төрийн хяналт хэт их, олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэггүй” хэмээжээ. Транспэрэнси Интернэшнл байгууллагын хамгийн сүүлийн үеийн авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 180 орноос 121-д жагссан. МАН-ын УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн тавдугаар сард Токиод болсон “Азийн ирээдүй” бага хурлын үеэр “Монгол Улс үнэхээр сорилттой тулгарч байна” гэж хэлсэн.Тэрээр “Авлигыг арилгах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр томоохон бодлого, эрх зүйн шинэчлэл хийгдэж байгаа” хэмээсэн. Ерөнхий сайд тавдугаар сард “Bloomberg”-т хэлэхдээ, Засгийн газар нь хөрөнгө оруулагчдад ашигтай, ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгахыг эрмэлзэж байна. Гэвч энэ салбарт “санхүүгийн олигархи төвлөрөл”-ийг шийдвэрлэх нь маш чухал байна” хэмээсэн.https://asia.nikkei.com/Economy/Mongolia-digs-in-against-doubts-over-fund-to-spread-mining-wealth