Д.ПҮРЭВДОРЖ: Ч.ХҮРЭЛБААТАРТ АЙМАГ СУМАА ХӨГЖҮҮЛЭХ ХУГАЦАА БАЙСАН, ГЭВЧ 3КМ ДУТУУ ЗАМЫГ БАРИЛГҮЙ ӨНӨӨДРИЙГ ХҮРСЭН
Энэ үеэр Д.Пүрэвдорж гишүүн байр сууриа илэрхийллээ. Тэрээр, Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг өөр өөрийн үзэл баримтлалын дагуу мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Шадар сайд Ч.Хүрэлбаатар намайг бүсчилсэн хөгжлийн талаар ажиллахгүй юм уу, бусад сум аймгаас санал авахгүй юм уу гэж янз янзаар ярьж байх шиг байсан. Бүсчилсэн хөгжил гэдэг нам төсөл гаргаад, тэр хөтөлбөрийн дагуу парламент хэрэгжүүлдэг. Нэг зүйлийг хэлэхэд хувь хүний үзэл бодлоор хөгжлийн талаар ярих нь буруу гэдгийг Ч.Хүрэлбаатар сайдад хэлмээр байна. Өнгөрсөн хугацаанд төрийн өндөр албан тушаалыг олон удаа хашсан. Сангийн сайд хэд хэдэн удаа хийж, төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа тухайн аймаг сумаа хөгжүүлдэг бол Увс аймгийг сайхан хөгжүүлэх хугацаа өнгөрлөө. 20 гаруй км байдаг өөрийнхөө нутаг руу байтугай 3км, 7км дутуу Түргэн, Сагил сум руу зам тавихгүй өнөөдрийг хүрсэн байна.