Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагаг хүлээн авч уулзлаа

0

Олон Улсын Парламентын Холбооны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалтын үеэр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагаг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс 1962 оны 9 сарын 12-нд БНАЛАУ-тай дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнгөрөгч онд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож харилцан айлчлалыг зохион байгуулж, цахимаар уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхэд талууд идэвхтэй ажилласныг онцоллоо. Түүнчлэн, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол, Лаосын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан БНАЛАУ-тай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, аяллын маршрут боловсруулах, хамтарсан аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах зэрэг чиглэлд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Лаосын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжага хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Лаосын Үндэсний Ассамблейн зүгээс Монгол Улс, Монгол Улсын Их Хуралтай хийх харилцаагаа эрхэмлэдэг, цаашид хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Лаос-Хятадыг холбосон хурдны төмөр зам ашиглалтад орсноор Монгол, Лаос илүү ойртож, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэж буйг онцлов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *