Ховд аймгийн МАН-ын үүрийн байранд санал бөглүүлж байна гэснийг шалгажээ

0

Ховд.мн сайтын сэтгүүлчийн “Ховд аймагт Хайрхан сумын нутаг дахь МАН-ын үүрийн байранд 100 мянган төгрөг тарааж, саналын хуудас бөглүүлж байна” гэх мэдээллийг тус аймгийн цагдаа нар шалгажээ. Үзлэг, нэгжлэгээр бэлэн мөнгө илрүүлээгүй, харин 224 ширхэг санал хуудастай адилхан баримт хураан авсан байна.

Тус үүрийн ажилтнууд “Энэ нь саналын хуудас биш, бид ухуулагч нарын сургалтад ашиглах зорилгоор саналын хуудастай ижил байдлаар хэвлэсэн” гэжээ.

Хуудасны доод талд “Багаар нь сонгосон таны сонголт баруун бүсийн хөгжлийг түгээнэ” гэж бичсэн байжээ. Ховд аймгийн цагдаа нар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Хэрэв хууль зөрчсөн, сонгуулийн саналын хуудсыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн бол Эрүүгийн хуулийн 16.2 дахь заалтын дагуу хариуцлага тооцно. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *