ХОМ: УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хамгийн ХӨРӨНГӨЛӨГ сайдууд
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа гурав дахь өдрөө үргэлжилж буй. Энэ жилийн сонгуулиар парламент 126 гишүүнтой болох юм. Тэдний 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаас бүрдүүлэхээр хуульчилсан. Тэгвэл энэ үеэр сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас ил болгоод байна. Бид өчигдөр нэр дэвшигчдээс хамгийн өндөр албан тушаалтай болон эмэгтэй сайдуудын ХОМ-ийг харьцуулан үзүүлсэн.
Тэгвэл энэ удаад тойрогт нэр дэвшиж буй өндөр албан тушаалтнууд болох эрэгтэй сайдуудын ХОМ-ийг харьцуулан хүргэж байна. Монгол улсын Засгийн газарт нийт 12 эрэгтэй сайд бий. Үүнээс “Хурд” группийн босс, барилгын магнат гэгддэг, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 19,3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр жагсаалтыг тэргүүлж байна. Түүний өөрийн орлого 10 тэрбум бол, бусдаас 9 тэрбумын авлагатай гэж мэдүүлжээ. Харин түүний дараа Шадар сайд С.Амарсайхан 14 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр удаалж байна.
“УИХ-ын сонгуульд 2-р тойрогт нэр дэвшигч, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нийт 19,3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй”
- Өөрийн орлого: 10 тэрбум
- Гэр бүлийн орлого: 63 сая
- Орон сууц: 0
- Автомашин: 0
- Газар: 0
- Үнэт эдлэл: 0
- Хадгаламж: дотоодод 190 сая
- Авлага: 9 тэрбум
- Зээл: 106 сая
- Компани: 42 компанийн 224 мянган ш хувьцаатай.
- Мал, аж ахуй: 4 сая, Адуу-6
“УИХ-ын сонгуульд 13-р тойрогт нэр дэвшигч, Шадар сайд С.Амарсайхан нийт 14 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй”
- Өөрийн орлого: 81 сая
- Гэр бүлийн орлого: 205 сая
- Орон сууц: 10 тэрбум
- Автомашин: 107 сая, Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 350- 1
- Газар: 0
- Үнэт эдлэл: 225 сая
- Хадгаламж: дотоодод 303 сая
- Авлага: 2,9 тэрбум
- Зээл: 41 сая
- Компани: Оюуны Ундраа Групп ХХК, “Монголын санхүүгийн групп” ББСБ Бусад, Диадэм ХХК-ийн 3,2 сая ш хувьцаатай
- Мал, аж ахуй: 0
“УИХ-ын сонгуульд 2-р тойрогт нэр дэвшигч, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нийт 13,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй”
- Өөрийн орлого: 51 сая
- Гэр бүлийн орлого: 692 сая
- Орон сууц: 3,9 тэрбум
- Автомашин: 0
- Газар: 700 сая
- Үнэт эдлэл: 249 сая
- Хадгаламж: дотоодод 1,5 тэрбум
- Авлага: 6.4 тэбум
- Зээл: 0
- Компани: Эрдэнэс Таван толгой ХК, Агротехимпекс ХК, Силикат ХК, Зоос Гоёл ХК, Таван Толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Говь ХК, Агротехимпекс ХК, Хар тарвагатай ХК, Ремикон ХК, АПУ ХК-ийн 28 мянган ш хувьцаатай.
- Мал, аж ахуй: 0
“УИХ-ын сонгуульд 4-р тойрогт нэр дэвшигч, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нийт 11,4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй”
- Өөрийн орлого: 443 сая
- Гэр бүлийн орлого: 158 сая
- Орон сууц: 4,3 тэрбум
- Автомашин: 300 сая, Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1
- Газар: 0
- Үнэт эдлэл: 1,6 тэрбум
- Хадгаламж: дотоодод 15 сая
- Авлага: 4.5 тэрбум
- Зээл: 35 сая
- Компани: Интер групп интернэйшнл ХХК, Эрдэнэс Таван толгой ХК 5270 ш хувьцаатай
- Мал, аж ахуй: 0
“УИХ-ын 7-р тойрогт нэр дэвшигч, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нийт 8,6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй”
- Өөрийн орлого: 1,8 тэрбум
- Гэр бүлийн орлого: 9 сая
- Орон сууц: 4,8 тэрбум
- Автомашин: 1 тэрбум, Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, G 500- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, LX 600- 1
- Газар: 0
- Үнэт эдлэл: 0
- Хадгаламж: дотоодод 1,1 тэрбум
- Авлага: 0
- Зээл: 0
- Компани: Монтай Эрдэнэ ХХК 631788ш хувьцаатай
- Мал, аж ахуй: 0
Эх сурвалж: Reel.mn