“Ц.Гарамжав бол гэмт хэрэгт хатгагч” гэж цоллоод, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна уу
Монполимет ХХК-ийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг 2024 оны тавдугаар сарын 28-нд АТГ-аас баривчилж, түүнийг 2014 онд нээсэн хэрэгт яллагдагчаар татаж байгаагаа мэдэгджээ.АТГ-аас Ц.Гарамжавыг 20 гаруй цаг саатуулаад, гадуур байцаахаар сулласан. Шүүхээс түүнд Монгол Улсын хилээр гарах, нэр заасан хүмүүстээ уулзахыг хориглох тухай таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн. Мөн түүний үүсгэн байгуулсан компаниудын дансыг хааж, зарим үйлдвэрийн ажлыг зогсоосон байдалтай байгаа билээ.Тэгвэл уг хэрэг явдал болон Монполимет ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа үндэслэлийн талаар Хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржийн өгсөн ярилцлагыг онцлох эшлэл байдлаар хүргэж байна.Эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлийн тухай-Яллагдагчаар татах тухай тогтоол дотор “ТУЗ-ийн 2014.10.15-ны өдрийн 74 дугаар тогтоолоор “Монполимет” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон, Зээлийн гэрээнд заасан зориулалтаар бус гадаад улсад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, компанийн едөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлэх зэргээр ашиглаж, мөнгө угаасан” гэжээ.Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкнаас авсан 2014 оны зээлийн асуудалд нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үг.Гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн ХАТГАГЧ гэж юу вэ-Авлигын гэмт хэргийг хэн, хэзээ, хэрхэн үйлдсэнийг огт тогтоогоогүй буюу гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг прокурор болон АТГ тогтоож чадаагүй. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж байгаа нь буруу дүгнэлт юм. Ер нь бол гэмт хэрэг хэн, хэзээ үйлдэв, ийнхүү гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн зориуд хүргэсэн гэдгийг эхэлж тогтоогоод дараа нь захирал Ц.Гарамжав хатгасан эсэхийг шалгах ёстой. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн этгээдээ олж тогтоогоогүй байж хатгагчийг нь олж тогтоогоод, түүнийгээ цагдан хориод байгаа нь энэ цаг үеийн хамгийн эмгэнэлтэй явдал юм.Гэмт хэрэгт хатгасныг ЯАЖ нотлох вэ-Үнэндээ шалгагдаж байгаа хэрэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоогоогүй байж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Ц.Гарамжав хатгасан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Ер нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэхээр өөр этгээд заавал байх ёстой ч өөр этгээдэд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгээгүй тул үнэхээр өөр хүн огт байхгүй. Мөнгө угаасан уу-Хөгжлийн банкнаас Монполимет ХХК руу шилжүүлсэн тухайн зээлийн мөнгө нь хууль ёсны тул мөнгө угаах гэсэн ойлголт байх боломжгүй. Хөгжлийн банк л тухайн мөнгийг хууль бус замаар олж аваагүй бол шүү дээ.Мөнгө угаах гэдгийг Эрүүгийн хуульд “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах” түүнчлэн “гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” үйлдлийг хэлнэ гэсэн байгаа.Гэтэл Монполимет ХХК нь холбогдох баримтаа бүрдүүлээд, зохих журмын дагуу зээлээ аваад, зээлийн гэрээнд заасны дагуу эгүүлэн төлөөд, зээлийн гэрээгээ дүгнээд, хаачихсан. Мөнгө угааж байгаа юм бол мөнгийг эгүүлэн өгөх ямар ч шаардлага байхгүй.Холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан уу-2014 онд зээл авсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх гэхээр зүйлчлэл нь тохирч өгөхгүй,мөн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихаад “тэд нар”-ыг зовоогоод байхаар нь 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэчихэж. Хүндрүүлсэн бол Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зарчим огт хэрэглэгдэхгүй байна. Тэгэхээр Монполимет ХХК-ийн захирлыг ямар нэг байдлаар нийгмээс тусгаарлах замаар айлгах, компанийнх нь үйл ажиллагааг тасалдуулах замаар хохирол учруулах зорилготой үйл ажиллагаа юм байна гэдэг нь жирийн иргэнд ч ойлгогдохоор байгаа биз дээ.Үнэхээр аргаа бараад 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх гээд үзье л дээ. Нэрлэн буй 2 гэмт хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацааг нь хууль үйлчилж эхэлсэн 2017 оноос тоолоход л 2022 онд дуусчихаж байгаа байхгүй юу. Гэтэл 2024 онд эрүүгийн хэрэг үүсгээд л, цагдан хориод л, эд хөрөнгийг нь хураан аваад л, компанийн үйл ажиллагааг нь зогсоогоод л, арай дураараа юу. Энэ улсад чинь Эрүүгийн болон процессынх нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй Ерөнхий прокурор байдаг ч энэ асуудлыг тоохгүй байна гэхээр түүнийг хөдөлгөхгүй байгаа “далд”-ын хүч байгаа л гэсэн үг.Ц.Гарамжавыг шалгахын тулд заавал хамаарал бүхий компаниудын үйл ажиллагааг зогсоох ёстой юу-Хохирогчгүй, хохиролгүй, бүүр гэмт хэрэг үйлдсэн этгээдгүй хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тодорхой байх бөгөөд компанийн үйл ажиллагааг тасалдуулах гэсэн сонирхол эрх мэдэл бүхий этгээдэд байгаа нь л илэрхий байна гэж хардаж байна.Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, дансны хөдөлгөөнийг хаах зэрэг ажиллагааг хийдэг ч ямар ч хохиролгүй байхад эд хөрөнгийг битүүмжлэж, хурааж байгаа үйлдэл нь миний дээрх тайлбарын бодит нотлогоо болно.Компанийн үйл ажиллагааг хүчээр ингээд зогсоочихоор ажилтнууд нь цалин хөлсгүй болчихно, сул зогсолтын хөлс өгнө гэхээр компанийн буруугаас болоогүй тул компанид алдагдал болно. Мэдээж компани орлого олоогүй тул улсад татвар төлөх боломжгүй гээд олон сөрөг үр дагварууд гарч ирж байна даа.Ер нь мөрдөн шалгах ажиллагаа нь Ц.Гарамжав гэдэг хүн руу чиглэн хийгдэж байгаа тул гэтэл компаниудын эд хөрөнгө, харилцах дансыг хязгаарлах, битүүмжлэх ажиллагаа хийж болох ба бусад этгээдэд халдсан бүхий л үйлдэл нь хуульд нийцэхгүй. Иймд уурхайг лацдах, бусад компанийн харилцах дансыг хаах, эд хөрөнгө хураах зэрэг нь тухайн хэрэгт хамааралгүй этгээдэд хохирол учруулах, бүүр нарийн хэлэх юм бол хорлон сүйтгэх зорилготой л гэж ойлгогдож байна. Энгийнээр хэлбэл “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг нэг иргэнийг шалгаж байна гээд тухайн компанийн үйл ажиллагааг зогсоож болохгүй биз дээ гэж Хууль зүйн ухааны доктор Г.Нацагдорж тайларлажээ.Дашрамд дурдахад, УИХ-аас зохион байгуулсан Хөгжлийн банкны зээлийн сонсголын үеэр “Монполимет” ХХК нь 126 тэрбум төгрөгийн зээл анх авч, 188 тэрбум төгрөгийг үндсэн зээл, 71 тэрбум төгрөгийг хүү, 775 сая төгрөгийг зээлийн шимтгэлд буюу нийт 261 тэрбум төгрөгийг төлж зээл бүрэн хаасан.