ҮХЦ: Ч.Лодойсамбуугийн гаргасан мэдээллийг хэлэлцэхийг хойшлууллаа
ХХОАТ-ын хуульд өөрчлөлт оруулж өндөр татвар ноогдуулах болсон нь Үндсэн хууль зөрчсөн гэх иргэн Ч.Лодойсамбуугийн гаргасан мэдээллээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр өглөөний 09 цагт хуралдахаар товлосон билээ. Хуралдаанаас түүний гаргасан мэдээллийг хэлэлцэхийг хойшлууллаа. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан ҮХЦ-д иргэн Ч.Лодойсамбуугийн гаргасан мэдээллийг УИХ-ын ээлжит сонгууль дууссаны дараа хэлэлцэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасныг дунд суудлын хуралдааны гишүүд хэлэлцэж, эл шийдвэрийг гаргажээ.
Эх сурвалж: Ubn.mn