Т.Батцогт: Гудамж төсөл түгжрэлийн шийдэл байсан, харамсалтай нь МАН зогсоосон

0

Ойрын өдрүүдэд усархаг борооны улмаас авто замын түгжрэл нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг албаныхан хөдөлгөөний удаашралтай холбон тайлбарладаг.

Тэгвэл түгжрэлийн шийдлийн талаар нийслэлийн АН-ын дарга, УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт нэр дэвшигч Т.Батцогт “Нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор гудамж төслийг АН-ын үед хэрэгжүүлсэн. Тухайн үедээ түгжрэл тодорхой хэмжээнд буурч байсан.

Үргэлжүүлээд Улаанбаатар хотыг тэг дундуур явж, авто замын системийг хуваадаг төмөр замыг 7-8 газраар сэтэлж, хотын хойноос урагшаа холбосон хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан. Харамсалтай МАН 2016 онд гарч ирээд энэ бүхнийг зогсоосон. Гудамж төслийн 32 уулзаврыг өргөтгөсөн төсвөөр хэд дахин илүү буюу 120 тэрбум төгрөгөөр замын цагдаагийн гүүр барьсан. Гэтэл ийм хэмжээний төсвөөр төмөр замыг хэд хэдэн газраар нүхэлж болно, нэмээд маш олон замыг өргөтгөх, уулзварыг шинэчлэх ажлыг хийх боломжтой байсан.

АН-ын мөрийн хөтөлбөрт нийслэлийн авто замын торлосон системийг бий болгож, гудамж төслийг үргэлжүүлнэ гэж заасан байгаа. АН ялбал гудамж төслийг үргэлжүүлнэ. МАН-ынхан эцэст нь үнэнд гүйцэгдэж төмөр замыг 4 газраар сэтэлнэ гэж одоо л ярьж байна. Бүхэл бүтэн 8 жил Улаанбаатарын түгжрэлийн эсрэг бодитой ажил хийгээгүй байж, яаж 20 минутын хот байгуулах юм бэ?”

Түгжрэлд санал болгох гурван шийдлийг онцлоход:

1. Дээр ярьсанчлан хойноос урагш чиглэсэн хөдөлгөөний эрчмийг эрс нэмэгдүүлж, төмөр замаар тусгаарлагдсан авто замын сүлжээг нэгтгэх

2. Төрийн албаны дарга нар төвдөө төвлөрч байна, үүнийг тараах ёстой. Түгжрэл болохоор иргэдийн машиныг тэгш сондгойгоор ялгах биш, дарга нараас эхлэх ёстой.

3. Богд уулыг сэтэлж төв аймагтай холбох, майдар хот гэх мэт дагуул хотуудын төслийг хэрэгжүүлэх шаардлагатай” гэж онцлов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *