Ж.Алдаржавхлан найман жил Засаг дарга хийхдээ ус зайлуулагч ч хийж чадсангүй

0

Жуковын Алдаржавхлан гэдэг хүн Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны Дарга бөгөөд Хан-Уул Дүүргийн Засаг даргаар 2016 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Боловсрол, мэдлэгийн тухайд Монгол Бизнес нэртэй одоо “дампуурсан” сургуулийг төгссөн. Ж.Алдаржавхлангийн Дүүргийн засаг даргаар ажилласан сүүлийн найман жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн хэд хэдэн хороонд ямар ч төлөвлөлтгүй, улсын сургууль, цэцэрлэг огт байхгүй, ногоон байгууламж бүү хэл тоглоомын талбай ч үгүй олон арван хотхон, хороолол баригдаж, хэдэн мянган хүний төвлөрөл бий болж, түгжрэл ч замбараагаа алдсан. Энэ бүхэнд Ж.Алдаржавхлан хариуцлага огт хүлээгээгүй бөгөөд бүр ичих ч үгүй УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшээд явж байна.

Найман жил ганц дүүргийн асуудлыг аятайхан шийдвэрлэж чадаагүй хүн УИХ-д ороод юу хийж чадах юм бол?

Зүгээр маш энгийн ганцхан жишээ татъя.

Хэдхэн цагийн бороо Улаанбаатар хотыг ямар өрөвдөлтэй нөхцөл байдалд оруулж байгааг нийслэлчүүд бүгд харж байгаа. Бүр тодруулбал Хан-Уул дүүргийн хэд хэдэн хороонд хамгийн их ус тогтоод байна.

Наймын найман жил дүүргийн засаг даргаар ажиллахдаа ганцхан ус зайлуулагчийн асуудал ч шийдвэрлэж чадаагүй нөхөрт өнөөдрийн бороо лав муугийн муу дүн тавилаа. Хан-Уул дүүргийн иргэд харин 6-р сарын 28-нд түүнд дүн тавина.

Эх сурвалж: Sonin.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *