Хийлдэг гудсаар хөвж байгаад бага насны хүүхдээ унагаж, алджээ
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо нуурын усанд бага насны хүүхэд живсэн тухай дуудлага зургаадугаар сарын 24-ний 16:22 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход И/ эрэгтэй/ гэр бүлээрээ нуурын эрэгт амарч, хийлдэг гудсаар усанд хөвж байгаад гудаснаасаа унаж, живсэн байжээ. Улмаар цогцсыг гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас ихэнх голын ус, хиймэл нуур, тогтоол усны түвшин нэмэгдэж усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл өндөр байна. Иймд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.