Хятад улс юанийн хэрэглээг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна

0
  • Хятадын юанийг дэлхийн хэмжээнд эргэлтэд оруулахын тулд үнэт цаас, бонд зэрэг илүү олон хэлбэрээр хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй” хэмээн Хонконгийн хөрөнгийн бирж, клирингийн төвийн гүйцэтгэх захирал Бонни Чан мэдээллээ.
  • Өнгөрсөн жил Хонконгийн хөрөнгийн бирж шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасыг хонконг доллар болон Хятадын юаниар арилжих боломжийг хөрөнгө оруулагчдад олгосон юм.
  • Хятадын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Хонконгийн зах зээлд анхдагч зах зээлийн арилжааг дэмжихээ зарласан юм.

Ам.доллар давамгайлсан олон улсын санхүүгийн зах зээлд юанийн (RMB) хэрэглээг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаагаа Хятадын эрх баригчид удаа дараа илэрхийлж байсан юм. 

“Хятадын юанийг дэлхийн хэмжээнд эргэлтэд оруулахын тулд үнэт цаас, бонд зэрэг илүү олон хэлбэрээр хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй” хэмээн Хонконгийн хөрөнгийн бирж, клирингийн төвийн гүйцэтгэх захирал Бонни Чан мэдээллээ.

Ам.доллар давамгайлсан олон улсын санхүүгийн зах зээлд юанийн (RMB) хэрэглээг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаагаа Хятадын эрх баригчид удаа дараа илэрхийлж байсан юм. 

“Бидний стратегийн чухал шаардлагуудын нэг нь бид юаниар илэрхийлэгдсэн үнэт цаасны бүтээгдэхүүнүүдийг зах зээлд үргэлжлүүлэн гаргах болно. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрд байгаа хөрөнгө оруулагчид юанийг илүү олон хувилбараар хэрэглэх боломжтой болох юм” хэмээн Чан онцоллоо. 

Өнгөрсөн жил Хонконгийн хөрөнгийн бирж шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасыг хонконг доллар болон Хятадын юаниар арилжих боломжийг хөрөнгө оруулагчдад олгосон юм.

Олон улсын валютын сан 2015 онд юанийг нөөц мөнгөн тэмдэгтийнхээ сагсанд нэмэхээр болсноо зарлаж, юанийг олон улсын түвшинд хүргэх чухал алхмыг хийсэн юм. 

Тавдугаар сарын үзүүлэлтээр юань нь дэлхийн төлбөр тооцооны дөрөв дэх хамгийн идэвхтэй валют болсон бөгөөд нийт гүйлгээний 4.5 хувийг тус валют эзэлж байгааг банк хоорондын мессежний сүлжээний SWIFT компани мэдээлжээ. АНУ-ын доллар 48 хувийг бүрдүүлж байгаа аж.

Хятадын компаниуд АНУ-ын санхүүгийн зах зээлд нэр хүнд, зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх оролдлогыг удаа дараа хийж байгаа ч АНУ-ын зүгээс Хятад улсад тавих хязгаарлалт, зохицуулалтаа өргөжүүлсэн нь тус үйл ажиллагааг удаашруулаад буй.
 
Хятадын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Хонконгийн зах зээлд анхдагч зах зээлийн арилжааг дэмжихээ зарласан юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *