Луврын музейд хадгалж буй Монголчуудын түүхэн дурсгалуудын тусгай үзэсгэлэнг нээлээ
Өнгөрсөн жил Франц Улсын Нант хотын Бретангийн гүнгийн ордонд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг зургаан сарын хугацаанд дэлгэгдэж 250 мянга гаруй хүн үзсэн билээ. Тэгвэл эл үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн Монголчуудын хүртээл болгож байна. Үзэсгэлэнгээс бэлтгэсэн сурвалжилгыг ЭНД дарж уншина уу.
Үзэсгэлэнд монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалууд болох 77 дэсийн гадаадын 130 үзмэр, нийт 300 орчим үзмэрийг эх нутагтаа нэг дороос дэргэдээс нь харж, монголын түүхийн нэн сонирхолтой эд, өлгийн зүйлстэй танилцах боломжийг олгож байгаагаараа чухал ач холбогдолтой. Үүний хамгийн томоохон нь бидний өвөг дээдсийн бахархал болсон Ил хант Өлзийтөөс Францын Гоо Филипп-д илгээсэн 1305 оны “Монгол бичиг”-ийн захидал.
Энэхүү захидал нь монголын их энх амгаланг илэрхийлэх төдийгүй монгол бичгийн гайхамшгийг хадгалж, 719 жилийн дараа өөрийн өвөг дээдсийн нутагтаа Ази тивд анх удаа Монгол Улсад заларч буй нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байгаа юм.
“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Соёлын яамтай хамтран 2024 оны 07 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейн 8 давхрын үзүүллэгийн танхимд дэглэгдэж байна.
Дашрамд мэдээлэхэд, тус үзэсгэлэн нь ирэх жил Бүгд найрамдах Чех улсад, үргэлжлэн Итали, Герман, Польш, Унгар зэрэг Европын орнуудаар аялан дэглэгдэнэ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеийн гэрэл зургуудыг хүргэж байна.
Эх сурвалж: gogo.mn