СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий аймагт хоёр ачааны автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн нас баржээ

0

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багийн “Илжигний-Уурхай” гэдэг газар ачааны автомашинууд мөргөлдөж  автомашины төмөр эд ангид нэг хүн хавчуулагдан нас барсан гэх дуудлага онцгой байдлын байгууллагад өчигдөр 18:47 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан суман дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын “Супергрэт” загварын ачааны автомашины араас, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ийн  4“Бонго-3” бага оврын ачааны автомашин мөргөж иргэн П /48 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байжээ.

Цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *