“Бүх зүйлийг сонгодог парламентын дагуу хийхээр АН, ХҮН намтай санамж бичиг байгууллаа”

0

МАН, АН, ХҮН намын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.

Тэрбээр, “Парламентад үе солигдож чаддаггүй гэдэг шүүмжлэл байсан. Уг нь парламент бол ард түмний төлөөлөл. Энэ агуулгаараа парламентад суудалтай улс төрийн намууд болох АН, ХҮН намтай хамтарч эрх хүйн реформын шинэчлэл хийсэн. Тухайн үед энэ эргэлзээтэй, галтай сэдэв байсан. Одоо иргэд ойлгож байна.

Тийм ч учраас 76 гишүүнтэй байсныг 126 болгож хувь тэнцүүлсэн тогтолцоо руу орох өдрөө Монгол Улс эвслийн засгийн газраар цаашаа явах тогтолцоог авсан гэсэн үг. Хувь тэнцүүлж байгаа тохиолдолд санал гээгдэхгүй. Санал гээгдэхгүй байна гэдэг нь нийгэм илүү оролцогч байх боломжийг бүрдүүлж байгаа тогтолцооны реформ руу бид нар хамтдаа орж байна. Үүүнийг судлаачид бүгд мэдэж байгаа.

Нөгөө талаас эрх мэдэл бүхэн бие биенээ хяналттайгаар бланслах ёстой. Жишээлбэл, Германд Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нэг намаас байж болдоггүй. Өөрөөр хэлбэл эргэлзээтэй асуудлууд дээр намууд бие биедээ хяналт тавьж байдаг. Тийм ч учраас энэ бүх зүйлийг сонгодог парламентын дагуу хийхийн тулд энэхүү санамж бичигт гарын үсэг зурж байна. Санамж бичгийн нэр бол “Хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хурдтай байцгаая” гэдэг агуулгатай.

Хурдан байна гэдэг нь өнөөдөөр санамж бичигт гарын үсэг зураад, Засгийн газар байгуулагдаад хуулийн дагуу 30 хоногийн дотор мөрийн хөтөлбөрийг оруулж ирнэ. Мөрийн хөтөлбөрийг өмнө нь нэг нам дангаараа оруулж ирдэг байсан бол одоо бүх намуудаас санал авна. Ингэж боловсруулсныхаа дараа хэрэгжүүлэх гэрээ байгуулна. Гэрээ дунджаар 250-300 орчим хуудастай байна. Мөн нийгмийн сигмент бүрийн дуу хоолой илүү идэвхжих бодлогыг хэрэгжүүлэхийн тулд энэ алхмыг хийж байгаа. Богино хуганцаанд хийж, хэрэгжүүлж чадна гэж итгэж байна.

Юуг хийх үү гэдгээ бид сайн мэдэж байна. Гагцхүү яаж хийх хүү гэдэг аргачлал дээр улс төр тогтож өгдөггүй байсан. Парламентын ардчиллын түүхэнд шинэ гучин жил эхэлж байна. Мөн шинэ хөгжлийн хуудаст шинэ гучин жил эхэлж байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *