О.Алтангэрэл: Бүлгийн хурал дээр хэнийг сайдаар томилуулах вэ гэдэг асуудал огт яригдаагүй

0

Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Хурлаар Засгийн
газарт орж ажиллах талаар намын дарга Лу.Гантөмөр танилцуулга хийсэн байна. Мөн УИХ-ын Байнгын
хороод. Дэд хороодын бүтэц бүрэлдэхүүнд Ардчилсан
намаас орж ажиллах гишүүдийн талаар ярилцсан
байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл
дараах тодруулгыг өгчээ.
Тэрбээр “Хамтарч Засгийн газар байгуулсан
тохиолдолд юу хийх вэ, ямар ажил хийх вэ, үр дүнг нь
хэрхэн үнэлэх вэ гэдэг асуудлыг л ярилаа. Тийм, ийм
яамыг авна, тэр, тэр тийм, ийм яамны сайд болно
гэсэн асуудал яригдсангүй.
Танхимаа эмхлэн байгуулах нь хуулиараа Ерөнхий
сайдын эрх хэмжээний асуудал байдаг. Тийм учраас
Ардчилсан намын бүлгээс асуудлуудаа тодорхой
болгоно. Түүн дээр Ерөнхий сайд шийдвэрээ гаргана
гэсэн хүлээлттэй байна.
УИХ-ын чуулганы тов одоогоор гараагүй байна.
Гэхдээ 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Түүн
дотор Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнийг
танилцуулж, сайдууд тангараг өргөнө гэсэн асуудал
орчихсон байгаа учраас тийм хүлээлттэй байна”
гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *